Винсон Массиф уулнаа монгол төрийн далбаа мандлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилуудын зургаад нь авирч эх орныхоо төрийн далбааг мандуулаад байсан.
Тэрбээр дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргил болох Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийж, төрийн далбаагаа мандуулахаар энэ сарын 13-нд эх орноосоо мордсон. Улмаар өнөө өглөө буюу Чили улсын цагаар энэ сарын 25-ны 19 цаг 15 минутад оргилд амжилттай хөл тавьсан талаар Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.
Тэрбээр оргилоос бууж "High camp" буюу өндрийн бааз дээр бууж ирээд буй ажээ. Ингэснээр Уулчин Б.Гангаамаа өмнөд туйлд хөл тавьсан ес дэх Монгол хүн боллоо.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ