Холливууд: Оны хурим
2016-12-27

Энэ онд хуримаа хийсэн алдартнуудын мэдээллийг хүргэж байна.

 

Киара

 

 

Америк хөлбөмбөгчин Руссел Вилсон, дуучин Киара нар өнгөрсөн зургаадугаар сарын 6-ны өдөр Их Британи улсад хуримаа хийсэн юм. Хос 2012 оноос болзжээ.

 

Эва Лонгория

 

 

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастонтой өнгөрсөн тавдугаар сарын 21-ны өдөр Мексик улсад хуримаа хийсэн юм.

 

Шиа Лабеф

 

 

“Transformers” цувралын од, жүжигчин Шиа Лабеф, модель Миа Гот нар өнгөрсөн аравдугааэр сарын 10-ны өдөр Лас Вегас хотноо хуримлажээ.

 

Кеван Харт

 

 

Хөтлөгч, жүжигчин Кеван Харт удаан хугацааны турш болзсон Эникатай өнгөрсөн наймдугаар сарын 13-нд Санта Барбара хотноо хуримлажээ.

 

Райн Гослинг

 

 

Холливуудын нэрт жүжигчин болох Райн Гослинг, Эва Мендес нар есдүгээр сард хуримаа хийжээ. Хос хоёр хүүхэдтэй юм.

 

Ни Ёо

 

 

Америкийн уран бүтээлч, дуучин Ни Ёо, Кристал Рениа нар өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд Лос Анжелес хотноо хуримлажээ.

 

Мишель С.Хэлл

 

 

“Декстер” цувралын од, жүжигчин Мишель С.Хэлл 2009 оноос болзсон Морган МакГрегор нар өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд хуримлажээ.

 

Майкл Фелпс

 

 

Америкийн усанд сэлэлтийн алдарт тамирчин, олимп болон дэлхийн аварга Майкл Фелпс, найз бүсгүй Никольтай өнгөрсөн наймдугаар сарын 26-нд хуримаа хийжээ.

 

Стивен Юн

 

 

“The Walking Dead” цувралын од, жүжигчин Стивен Юн найз бүсгүй Жоана Пактай энэ сарын 3-нд Лос Анжелес хотноо хуримаа хийсэн байна.

 

 Женнифер Карпентер

 

 

“Декстер” цувралын од, жүжигчин Женнифер Карпентер найз залуу , рок хөгжимчин Сэт Аветтэй зургаадугаар сарын 17-нд Лос Анжелес хотноо хуримаа хийжээ.

 

Маргот Робби

 

 

“Тарзан”, “Үхлийн салаа” зэрэг киногоороо алдаршаад буй холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Маргот Робби найз залуу Том Ачкерлитэй сарын 11-нд Австрали улсад хуримаа хийсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин