МУГЖ Г.Ариунбаатар эмгэнэл илэрхийлэв

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц өчигдөр Сочи хотоос холгүй осолджээ. Онгоцонд ОХУ-ын Зэвсэгт хүчний алдарт Александровын чуулгын 64 найрал дуучин, хөгжимчин, нэгдүгээр сувгийн есөн сэтгүүлч, багийн найман гишүүн зорчиж явсан аж. Тэд Сирийн Латакиа мужид очиж, Зул сарын баярт зориулсан урлагийн тоглолт үзүүлэхээр явжээ.
Уг үйл явдалд МУГЖ, дуучин Г.Ариунбаатар эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр “Бурхан Александрын цэргийн чуулгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглуулахаар авч оджээ. Юутай их уй гашуув дээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-ын урилгаар Москва хотод очиж энэ чуулгийнхантай өнгөрсөн оны наймдугаар сард хамтарч концерт тоглож байжээ. Би өөрөө мөрдөстэйг хэлэх үү, удирдаач нь надад их сайн хандаж цаашид хийх уран бүтээлээ яриад салсан юмсан. Харамсалтай байнаа. Эх ОРОС гүрнийхээ хөрсөнд амгалан нойрс доо” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
Онгоцонд 92 зорчигч явснаас 65 нь Александровын нэрэмжит ансамблийн дуучид байжээ. Үүнтэй холбогдуулан Орос даяар бүх нийтийн гашуудал зарласан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ