Гүнжийн дүү хуримаа хийнэ

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий, гүнж Кейт Миддлтоны дүү хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ханхүү Харритай нэр холбогдож явсан Пиппа Миддлтон ирэх оны тавдугаар сард хуримаа хийхээр болжээ.
Тэрбээр өнгөрсөн оноос тэрбумтан Жамес Маттвес гэх залуутай болзох болсон билээ. Хос өнгөрсөн есдүгээр сард сүй тавьсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн юм.
Хуримын ёслол Лондон хотноо болох бөгөөд ханхүү гэр бүлийнхээ хамтаар оролцож магадгүй хэмээн албаны төлөөлөгч мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ