Г.Ундармаагийн ээлжит бүтээл “Амьдралоги”
...
Жүжигчин Г.Ундармаагийн найруулсан, "U film"-ийн бүтээл "Амьдралоги" хэмээх уран сайхны кино нээлтээ хийх гэж байна.
Энэхүү романтик, инээдмийн уран сайхны киноны гол дүрд СТА жүжигчин О.Энхтуул тогложээ.
Мөн дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, Н.Онон, СТА жүжигчин Г.Ундармаа нар дүр бүтээсэн байна.
Амьдралын хямдрал өртсөн гэр бүлийн хос, амжилттай яваа ч заяаны ханиа хараахан олоогүй бүсгүй, залуу халуун насныхаа алдаа, оноог дэнслэн яваа оюутан охин болон киноны бусад дүрүүдийн аз жаргалын төлөөх тэмцэл болон тэдний санаанд оромгүй сонголтуудыг "Амьдралоги" романтик инээдмийн уран сайхны кинонд тусгасан аж.
Уг кино ирэх оны нэгдүгээр сарын 2-ноос кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ