Өнгөрсөн сард 1072 иргэн байрны зээл авчээ

Ипотекийн зээлийн энэ оны 11 дүгээр сарын статистик мэдээлэл гарчээ. Тухайн сард 1072 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 88555-д хүрсэн байна. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3.979.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 3.082.9 тэрбум төгрөгийн зээл нь“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байна.
Шинээр олгосон зээл өмнөх сараас 86.5 хувиар, төлөгдсөн зээл 14.7 хувиар өсчээ. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 3.1%, чанаргүй зээл 1.3%-тай байна.
Тухайн сард 36.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх оны мөн үеэс 36.1 хувиар өсчээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ