С.Оюун: Шүүхийн шийдвэрт эргэлзэж байна

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр өндөрлөж, шүүхийн шийдвэрийг танилцуулсан билээ. Шүүхээс шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноосон билээ. Шүүхийн энэхүү шийдвэрийг шүүгдэгчдийн гэр бүл хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдахаа мэдэгдсэн.
Тэгвэл хохирогчийн тал болох УИХ-ын гишүүн С.Оюун ч шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа мэдэглэл гарган илэрхийлжээ. Тэрбээр мэдэгдэлдээ шүүх хурлыг нээлттэй явуулах байсан гэсэн байр сууриа илэрхийлж, хэрэг дуусгавар болоогүй хэмээн үзэж буйгаа дурджээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ