Жүдоч Б.Ууганхүү “Эх оронч монгол” залуугаар тодров

img

 

“Нийгмийн ардчилал Монголын залуучуудын Нийслэлийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн сарнай” ёслол хүндэтгэлийн цэнгүүн өчигдөр /216.12.27/ боллоо. Цэнгүүний үеэр салбартаа ажил хөдөлмөрөөрөө манлайлсан таван залууг  шилдгээр шалгаруулав.

 

  • Боловсролтой монгол залуугаар “Гэр бүл сэтгэл зүйн төв”-ийн захирал, сэтгэл зүйн ухааны доктор Г.Наранбаатар,

 

  • “Бүтээлч монгол” залуугаар “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар,

 

  • “Эх оронч монгол” залуугаар Паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын анхны жүдоч  Б.Ууганхүү,

 

  • “Эрүүл монгол” залуугаар “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн Хүүхдийн мэс заслын эмч Д.Чулуунхүү,

 

  • “Хариуцлагатай монгол” залуугаар Багануур дүүргийн НАМЗХ-ны дарга Б.Батболд нар тус тус шалгарч “Мөнгөн сарнай”-н шилдэг номинациудын эзэд болов.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
eh oron ch zaluugaar para olimpiin bas neg hurel medaltang hamtad n shalgaruulahgui .tarhinii turaaluudaa
2016-12-28