“ТУ-154” онгоцыг сүйрэхийг харжээ

img

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц Сочи хотоос хөөрөөд удалгүй радарын дэлгэцнээс алга болсон юм.  Онгоц хуваарийн дагуу Сирийн Латакиа мужид очих байжээ. Уг онгоцонд 92 хүн зорчиж явсан юм. Онгоц Хар тэнгисийн ойролцоо осолдсон бөгөөд уг ослоор бүх зорчигчид амиа алдсан байна.

 

Тэгвэл цагдаагийнхан “ТУ-154” онгоц хэрхэн сүйрч буйг харсан гэрчтэй уулзаж, мэдээлэл авсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. “Гэрч онгоц осолдож буй үед дүрс бичлэг хийж амжсан” талаар Мөрдөн байцаах албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Мэдээллийг шалгаж, нягталсаны дараа нийтэд үзүүлэх гэнэ.

 

Ослын газар 3000 гаруй хүн ажиллаж байна. Аврагчид 65 хүний цогцсыг далайгаас гаргаж, бусад зорчигчдыг эрэн хайж буй юм. Мөн өчигдөр аврагчид нисгэгчдийн бүхээгийн хэсэгт байрлах хар хайрцагны бичлэгийг олж, албаныхан хүлээлгэн өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭ:
ОРОСЫН ТӨМРИЙН СЭГ
2016-12-31