АСЕМ-ийн уулзалтад зориулсан хөшөө сүндэрлэв

Уг ёслолд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга С.Батолд нарын албаны хүмүүс оролцов.
Ерөнхий сайд уг хөшөөний нээлтийг нээж хэлсэн үгэндээ “Төр засгийн тэргүүн Монгол улсад өнгөрсөн зун зунжуулж, дэлхийн асуудлыг хэлэлцсэн. Энэхүү чуулганаас олон чухал шийдвэр гарсан. Тухайлбал, Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл гэсэн хоёр том баримт бичиг юм. Энэхүү дээд түвшний уулзалтын үеэр Ази-Европын чуулганы 20 жилийн ойг тэмдэглэлээ. АСЕМ бол нэг улсад 100 жил тохиох онцгой үйл явдал юм. Тиймээс Монголын төр жил бүрийн 10 дугаар сарын 17-ны өдөр буюу Монгол улс Ази-Европын дээд хэмжээний 11 дэхь уулзалтыг эх орондоо байгуулах эрх авсан түүхэн өдрийг АСЕМ-н өдөр хэмээн зарласан байгаа. Монгол улсын гадаад харилцааны амжилт ололт болон төрийн бодлого уламжлалт залгамж чанарыг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг холын зорилго тээсэн “Тэнгэрийн өрх” уран бүтээл өнөөдрөөс эхлэн та бүхний сонор мэлмийг мялаах болно” гэв.
Уг бүтээлийг Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал урлажээ. Тэрбээр Мөн уран бүтээлийн нүүрэн талд АСЕМ-н 11 дахь удаагийн их хуралд оролцсон 53 орны төрийн тэргүүн мөн олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн гарын үсгийг товойлгон хийж, олон улсын үндэстнүүд, эв нэгдлийг монгол уламжлал, түүх соёлтойгоо уялдуулсан гэдгийг онцлов.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ