Арслан Р.Пүрэвдагва түрүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв.
Чансаа өндөр бөхчүүдийн энэ удаагийн барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх нар шөвгөрлөө.
Энэ барилдааныг таван жилийн өмнөөс жил бүрийн 12 дугаар сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн өдөр зохион байгуулж байгаа юм. 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ