Г.Ундармаагийн содон урилга

Жүжигчин Г.Ундармаагийн найруулсан, "U film"-ийн бүтээл "Амьдралоги" хэмээх уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус бүтээлийн албан ёсны нээлт ирэх оны нэгдүгээр сарын 2-нд IMAX кинотеарт болно.
Киноны урилга тун өвөрмөц бөгөөд зарим хүмүүсийг шоконд оруулаад буй сурагтай. Хоёр зураастай жирэмсэний сорил дагалдсан урилга амьдралын утга учрыг илэрхийлж, хүмүүсээс хариуцлагыг "нэхэж" буй утгатай бололтой.
Жүжигчин Г.Ундармаагийн ээлжит бүтээл "Амьдралоги" хэмээх кино нь романтик, инээдмийн төрлийнх бөгөөд гол дүрд СТА жүжигчин О.Энхтуул урилгаар тогложээ.
Мөн дүрүүдэд “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, Н.Онон, СТА жүжигчин Г.Ундармаа нар дүр бүтээсэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ