”Мөнгөн шөнө” эхэллээ

Сүхбаатарын талбайд жил бүрийн энэ өдөр уламжлал болгон зохион байгуулагддан “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн эхэллээ. Цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг, Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцоно.
Тоглолтын хөтөлбөрийг танилцуулж байна.
20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн эхний хэсэг тоглоно
20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд
21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн хоёр дахь хэсэг тоглоно
21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохионо
22:00-23:40 Хамтлаг дуучдын шоу тоглолт. Дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг оролцоно.
23:40-23:45 Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.
23:45-23:51 Дуучин МУГЖ Б.Сарантуяа "Шинэ жилийн дуу" дуулна
23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ.
00:00-00:10 Ёслолын буудлага
СЭТГЭГДЭЛ БИЧИХ