Багдад хотноо цуврал халдлага боллоо

img

 

Иракийн нийслэл Багдад хотноо шинэ он солигдох үед цуврал дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Халдлага Аль-Саник гэх супермаркетад болсон байна. Халдлагаар 28 хүн амиа алдаж, 50 хүн шархтсан хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв. Уг цуврал халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан тухайгаа өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж “Эхлэл” гэж жиргэжээ.

 

Террористууд гол байгаа шийтийн шашинтнуудыг болгож, устгах нь ихэссэн билээ. Өчигдрийн халдлага шийтийн амьдардаг дүүрэгт болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ