Халдлагаар гадаадын 15 иргэн амиа алджээ

img

 

Туркийн Истанбул хотноо шинэ он солигдох үед "Рейни" гэх шөнийн клубт буутай этгээдүүд халдлага үйлдсэн билээ. Халдлагаар 39 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархтсан байна.

 

Халдлага үйлдсэн этгээдийн нэг нь сантагийн өмсгөл өмссөн байжээ. Тэрбээр иргэд рүү гал нээснийхээ дараа хэргийн газраас зугтаасан байна. Мөн түүнтэй хамт явж байсан этгээд хэргийн газраас зугтаажээ. Өнөөг хүртэл уг халдлагын ард курдууд эсвэл исламын улс байгаа эсэх нь тодорхойгүй байгаа талаар Ерөнхий сайд мэдэгдлээ.

 

Халдлагаар амиа алдагсдын дунд гадаадын иргэд байсан хэмээн Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. Шөнийн клубын халдлагаар Израйль, Франц, Тунис, Ливан, Энэтхэг, Белги, Йордан, Саудын Араб улсын 15 иргэн амиа алдсан гэнэ.

 

Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг орон даяар эрэн сурвалжиж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Istanbuld tsagdaan hyrtel aluurchin bolson yum hetsyyl yum bna.Manaihan tend surguuli, ajil hudulmur erhelj baigaa neleed hymyys bii. Bolgoomjtoil baigaarai.
2017-01-02