Ким Чен Ун: Алсын тусгалтай пуужинг удахгүй харвана
2017-01-02

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун олон улсыг заналхийлсэн мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр “Цөмийн цэнэгт хошуу бүхий алсын тусгалтай пуужин турших өдөр цаг, минутаар ойртож байна. Тив алгасах алсын тусгалтай пуужин турших ажил сүүлчийн шатандаа орсон бөгөөд эрдэмтэд уг ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэж мэдээлжээ.

 

Удирдагч ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байхдаа ийнхүү мэдэгдсэн байна.

 

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам “Пхеньяны цөмийн туршилтын талбайд хөдөлгөөн ажиглагдаад удаж байна” гэж мэдэгджээ.

 

Хойд Солонгос өнгөрсөн онд хоёр удаа цөмийн туршилт хийж, хэд хэдэн алсын болон дунд, ойрын зайн тусгалтай баллистик пуужин туршсан юм. Эдгээр туршилтуудын дараа НҮБ, тус улсын эсрэг хатуу хориг тавьж, Хойдын томоохон эрхмүүдийн гадаад дахь дансыг нь царцаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин