Онгоц мөргөлдөж, гурван хүн амиа алджээ

АНУ-ын Техас мужийн МкКинне хотноо өчигдөр нэг хөдөлгүүртэй хоёр онгоц мөргөлдсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Ослын улмаас гурван хүн амиа алдсан хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.
Осол орон нутгийн цагаар 5.30 цагт болсон гэнэ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.
Холбооны иргэний тээврийн газрын хэвлэлийн төлөөлөгч Линн Лунсфорд “Хэргийг шалгаж байна. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ