Усан онгоцны ахмадыг баривчилжээ

Индонезийн Муара Ангкэ боомтоос Тидун арал руу зорчигч тээвэрлэж явсан усан онгоцонд гэнэт гал гарч, 23 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ.
Онгоцонд нийт 230 гаруй хүн зорчиж явсан бөгөөд нийслэл Жакарта хотоос Тидун арал руу явж байжээ. Усан онгоц Жакарта хотын Муара Ангкэ боомтоос хөдлөөд 1.5 км зам туулсны дараахан гэнэт гал гарч эхэлсэн гэнэ. Аврагчид шуурхай ажиллаж, 194 хүнийг аварчээ.
Тэгвэл цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан усан онгоцны ахмадыг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ахмадыг ажилдаа хайхрамжгүй хандсан хэмээн буруутгаж, байцааж эхэлсэн байна. Урьдчилсан байдлаар гал гэрлийн утаснаас болж гарсан хэмээн дүгнэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ