Т.Түвшинтулгын барилдаан оны шилдгээр нэрлэгджээ
...
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2016 оны шилдэг барилдааны торгон агшинг нэрлэж албан ёсны олон нийтийн сүлжээндээ мэдээлсэн байна.
Шилдэг 10 барилдааны тэргүүн байрт "Гацуурт-Олимп" клубын тамирчин, Оюутны Дэлхийн Аварга Түмэнбилэгийн Түвшинтулгын барилдаан шалгарчээ. Тэрбээр 2016 оны зургадугаар сард Лос-Анжелес хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд Гүржийн бөх Беко Ломтезатай барилдаж, уран мэхээр ялсан.
Уг барилдааны торгон мөчийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо онцлон нэгдүгээрт жагсаасан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ