Серена Уильямсын сүйн бөгж

img

 

АНУ-ын теннисчин Серена Уильямс сүй тавьсан тухайгаа шинэ оны өмнө “Reddit” сүлжээгээр зарласан билээ.

 

Тэрбээр “Reddit” сошиал сүлжээний үүсгэн байгуулагч Алексис Оханян гэгчтэй сүй тавьсан байна. Тамирчин бүсгүй сүй тавьсан тухайгаа “Reddit” сүлжээнд шүлэг хэлбэрт оруулан бичжээ. Хос хоёр жилийн өмнө Парис хотноо танилцаж, уулзах болжээ.

 

 

Тэгвэл хос өчигдөр Лос Анжелес хотноо амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “TMZ” сайт мэдээллээ. Хэвлэлийнхэн тамирчны сүйн бөгжийн зургийг авч чаджээ. “Хос энэ ондоо багтаан хуримаа хийхээр төлөвлөж байгаа” хэмээн гэрчүүд мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ