Хүндийг өргөлтийн УАШТ эхэллээ

img

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд эхэллээ.

 

Уг тэмцээнд 16 багийн 152 тамирчин оролцож байна. Орон нутгаас Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн баг тамирчин иржээ. Харин Улаанбаатар хотоос нийт 9 багийн тамирчин оролцож байна.

 

Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ