Жанет Жексон хүүтэй боллоо

img

 

Попын хаан Майкл Жексоны төрсөн дүү Жанет Жексон өчигдөр амаржиж, хүүтэй болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Өдгөө 50 настай дуучин ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн авч буй юм.

 

Тэрбээр 2008 онд Катарын тэрбумтан Виссам Аль Мана гэгчтэй хуримаа хийсэн билээ. Дуучны нөхөр нийгмийн сүлжээнд “Бид хүүтэй боллоо” гэж бичжээ.

 

Жанет өнгөрсөн оны долоодугаар сард өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ фэнүүддээ мэдэгдэж, аялан тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Хос хүүдээ Элисса аль Мана гэх нэрийг өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ