Агаарын дайралтын үеэр 25 террористыг устгав

img

 

Сирийн армийнхан өчигдөр цэргийн ажиллагаа явуулах үеэр 25 террористыг устгасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Террористуудын нуугдаж байсан газар армийнхан агаараас цохилт өгсөн гэнэ. Уг мэдээллийг Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллагаас баталжээ.

 

Гэхдээ амиа алдсан террористууд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл эсвэл “Жабат Фатех аль-Шам” бүлэглэлийн дайчин гэдэг тодорхойгүй байна.

 

Исламын улсаас гадна Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй зэвсэгт бүлэглэлүүд өнөөг хүртэл олон улсын шаардлагыг биелүүлэхгүй, гал нээсээр байгаа юм. Орос, Туркийн Засгийн газрын гэрээний дагуу Сирид гал зогссон боловч уг гэрээ өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжихгүй байна.

 

Ирэх сард хоёр улсын удирдлагууд Сирид гал зогсоох, тусламжийн асуудлаар Казакстаны нийслэл Астана хотноо уулзахаар болсон билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мн:
Нэгэнт тархи сэтгэхүй нь Исламын шашны хорт суртлаар бохирдсон хүн дүрст араатнуудыг хүүхэд, эмэгтэйчүүд байсан ч Чингис хаан шиг газрын хөрстэй тэгшилж юу ч үлдээлгүй булшлах хэрэгтэй
2017-01-04