Таксины жолоочийн дурсгалд зориулан кино бүтээжээ

Одоогоос хоёр жилийн өмнө "Хэн нэгэн” иргэний хөрөг нэвтрүүлэгт оролцсон таван хүүхдийн эцэг, таксины жолооч Т.Даваасүрэн гэх залууг олон нийт "Мундаг аав" хэмээн нэрлээд байсан билээ. Гэвч тэрбээр зуурдаар бурханы оронд одсон.
Түүний гэргий Д.Амаржаргал гэгээн дурсгалд зориулан уран сайхны кино бүтээх санаачлагыг гаргажээ. Улмаар “Простар” фильм, “Fill” студитай хамтран “Сайн аав” хэмээх уран сайхны киног бүтээсэн байна.
"Шидэт хуудас" бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагч С.Бүжин уг киноны зохиолыг бичиж, ерөнхий найруулагчаар нь ажиллажээ.
Киноны голд дүрд жүжигчин найруулагч СТА, С.Баттулга, Ш.Жавхлан, таван хүүхдийн дүрд Т.Даваасүрэн агсаны том охин Д.Энхжин болон И.Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нар тоглосон байна.
“Сайн аав” уран сайхны кино энэ сарын 6-наас бүх кино театруудаар гарч эхэлнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ