С.Жавхлан “Манай Монгол мандана” цомог гаргажээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан “Манай Монгол мандана” нэртэй цомог гаргажээ.
Өнгөрсөн аравдугаар сард “Манай Монгол мандана” нэртэй дуу олон нийтэд цацагдсан. Уг дууны шүлгийг УИХ-ын гишүүн С.Жавхлан бичиж, хөгжмийг Б.Магсаржав зохиосон байна. Улмаар С.Жавхлангийн нутгийн ахан дүүс дуулж олон нийтэд цацсан юм.
Уг дуугаар нэрлэн цомог гаргасан байна. Цомогт УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эх орны сэдэвтэй хуучны дуунууд болон шинэ уран бүтээл багтжээ.
Цомгийг “Гал” принт хэвлэн гаргаж буй бөгөөд тун удахгүй худалдаанд гарах юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ