“MONGOLIA’S NEXT TOP MODEL”-ийн продюсер Мартин Рэдмен ирлээ

img

 

“АНУ”-ын “CBS international” студийн албан ёсны эрхтэйгээр анх удаа хийгдэж буй “Mongolia’s next top model” нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголын загварын ертөнцөд шинэ өнгө төрх нэмж буй тус нэвтрүүлэгт “Боловсрол” телевизийн хамт олноос гадна Америк, Английн туршлагатай продюсерууд зөвлөгөө өгөн ажиллаж байгаа аж. Тэдний нэг Английн “Thumbs up” продакшн, “Britain’s next top model” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсер Мартин Рэдмен өнөө өглөө Монгол улсад ирлээ.

 

 

Түүний хувьд шоу нэвтрүүлгийн төрөлд ажилласан туршлага арвин бөгөөд “Britain’s next top model” нэвтрүүлгийн ерөнхий продюсераар 12 жил ажилласан юм.

 

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс маргааш буюу 01-р сарын 05-ны өдөр 11 цагаас “Шангрилла Молл”-д албан ёсны хэвлэлийн бага хурал зохион байгуулах юм байна. Тус хурлын үеэр нэвтрүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэх юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ