Шоронгоос 150 хоригдол оргожээ

img

 

Филиппиний баруун хэсгийн Кидапаван хотын шоронд өнөөдөр 1.16 цагийн орчимд халдлага гарчээ. Халдлагын улмаас тус шоронгийн есөн харгалзагч амиа алдсан талаар албаны мэдээллээс иш татан “www.channelnewsasia.com” мэдээллээ.

 

Уг халдлагын дараахан олон тооны хоригдол оргожээ. Шоронгийн дарга “Үймээний үеэр 150 хоригдол оргон зайлсан байна. Энэ талаар албаныхан мэдээлж, цэрэг болон дайчдыг дайчилж эхэлсэн. Мөн орон нутгийн иргэдэд сонор сэрэмжтэй байхыг сануулсан” гэж мэдээлсэн байна.

 

Шоронд болсон халдлагыг Моро лалын чөлөөлөх фронт /MILF/ бүлэглэл үйлдсэн байх магадлалтай хэмээн шоронгийн дарга мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.  Засгийн газар 2007 оноос тус бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаа явуулж эхэлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ