”Ардын их хурал” хөдөлгөөнийг хэн байгуулав

"Ардын их хурал" хөдөлгөөн байгуулагджээ. Тус хөдөлгөөнөөс өнөөдөр 11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Хурлаар өнөөгийн төрийн тогтолцоог өөрчилж, ардын их хуралтай болох талаар санал дэвшүүлэх юм байна. Мөн тус хөдөлгөөнийг хэн байгуулсан болоод ямар гишүүнчлэлтэй нь өнөөдөр тодорхой болох нь.
"Ардын их хурал" хөдөлгөөнөөс “Чингис бонд нэрээр босгосон хөрөнгийг нам дамнаж, эрх ашгаараа нэгдсэн олигархиуд хувааж авлаа. Үүнийг та бид үе удмаараа төлнө. Харин тэд хариуцлагын гадна үлддэгээрээ үлдэнэ. Энэ бүхэн “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд” байх Үндсэн хуулийн 3.1 дэх заалт зөрчигдөж, эгэл түмэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж хаагдмал байгаагаас үүдэлтэй. Ард олны эрхийг хэрэгжүүлэх ардын их хуралтай болох нь одоогийн тогтолцоог өөрчилж, олигархжсан төрийг халах цорын ганц арга мөн. Цаг нь ирлээ. Тогтолцоог өөрчлөх их үйлсэд нэгдэгтүн” гэсэн ухуулах хуудсыг хотын гудамжинд нааж, залуус нь цагдаад байцаагдаж байсан юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ