Анис Амриг Миланд хэрхэн ирснийг тогтоожээ

Германы нийслэл Берлин хотноо Зул сарын баярын үеэр нэг этгээд халдлага үйлдэж, 12 хүнийг хөнөөсөн билээ. Тунис гаралтай 27 настай Анис Амри гэгч Зул сарын үзэсгэлэн худалдаа үзэж байсан иргэдийг ачааны машинаар дайрч, хэргийн газраас зугтаасан юм.
Тэрээр халдага үйлдсэнийхээ дараа Итали руу зугтаасан аж. Түүнийг Милан хотноо байхад нь цагдаагийнхан устгасан билээ. Анисийг хэрхэн Берлинээс Италид ирсэн вэ гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.
Тэрээр халдлага үйлдсэнийхээ дараа Белгийн нийслэл Брюссель хотноо ирээд галт тэргээр Италид ирсэн байна. Энэхүү үйл явдлыг батлах дүрс бичлэгийг цагдаагийнхан олсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Анис Берлин хотноо халдлага үйлдээд хоёр өдрийн дараа Брюссель хотноо ирээд дараа нь Милан хотноо иржээ. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Анис Амриг дайчнаа хэмээн мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ