Трамп ажлынхаа эхний өдөр юу хийх вэ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбумтан Дональд Трамп тангарагаа өргөж, албан ёсоор ажлаа хүлээн аваад маргааш өдөр нь өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын “Obamacare” хэмээн нэрлэгдсэн хуулийг цуцлахаа мэдэгдлээ.
Энэ талаар Дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Майк Пенс мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.
Пенс “Энэхүү хууль хэрэгжээд төсвөөс их хэмжээний зардал гарч, улс алдагдал хүлээсэн. Тиймээс энэ хуулийг нэн даруй цуцлах болно. Гэхдээ бид эрүүл мэндийн салбарт тавих анхаарлаа сулруулахгүй харин ч улам сайжруулах болно” гэж мэдэгджээ.
Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа уг хуулийг "тун муу" хэмээн дүгнэж, сонгуульд ялалт байгуулвал Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний өдрөө уг хуулийг цуцлахаа илэрхийлсэн билээ.
Трамп мөн ажлын эхний 100 өдөртөө цагаачдын эсрэг бодлогоо чангатгах, Транс Номхон далайн худалдааны гэрээнээс гарч, Конгрессын бүрэн эрхийн хугацааг багасгаж, уур амьсгалын өөрчлөлт нэрийдлээр гарч буй асар их зардлыг танах, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн эхлүүлсэн бүх ажлыг зогсоохоо илэрхийлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ