Мила Кунис гайхалтай туржээ

img

Жүжигчин Мила Кунис. Лос Анжелес хот. 2017 оны нэгдүгээр сарын 4-ны өдөр.

 

Холливуудын жүжигчин болох Эштон Катчер, Мила Кунис нар сарын өмнө хүүтэй болсон билээ. Хос хүүгээ Дмитри Портвод Катчер хэмээн нэрлэсэн юм.

 

Тэгвэл шинэхэн ээж Мила өчигдөр Лос Анжелес хотноо дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр сарын өмнө төрсөн ч өмнөх шигээ үзэсгэлэнтэй бас туранхай хэвээрээ байжээ. “Огт төрөөгүй мэт” хэмээн “TMZ” сайт твиттер хуудастаа жиргэжээ.

 

Эштон өнгөрсөн оны аравдугаар сард “ELLEN” шоунд оролцохдоо “Мила жирэмсэн ч гэсэн их хөдөлгөөн хийдэг. Тэрбээр өдөрт 1-2 цаг иогоор хичээллэж, зөвхөн эрүүл хүнсээр хооллодог. Тэрбээр жирэмсэн үедээ ч дэглэмээ барьдаг” гэж ярьсан байна.

 

Одоогоор хоёр хүүгийнхээ зургийн нууцалж буй юм. Тэд Уэтт гэх охинтой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ