Женнифер Лопезийн сонголтыг шоолов

Америкийн уран бүтээлч, дуучин Женнифер Лопез саяхнаас реппер Дракетэй болзох болсон билээ.
Хос Лас Вегас хотноо шинэ он солигдох мөчид хамтдаа байсан нь илчлэгдсэн юм. Тэдний үнсэлцэж бас тэврэлцэж буй зургууд интернэтэд байршиж, хосын харилцаа ил болсон аж.
Тэгвэл Лопезийн сонголтыг түүний хуучин нөхөр, жүжигчин Марк Антони шоолсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Жүжигчин эр тэдний хамтдаа авахуулсан зургийг инстаграмдаа байршуулаад “Үгүй байлгүй дээ” хэмээн бичжээ. Тэрбээр саяхан эхнэр Шаннон де Лимагаас салсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ