Ө.Энхтөрт тэргүүн комиссар цол олгов

Цагдаагийн ерөнхий газрын дарра Р.Чингис өөр ажилд шилжиж, Засгийн газраас түүний оронд Ө.Энхтөр томилогдсон. Түүнд өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тэргүүн комиссар цол гардуулав.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Ө.Энхтөрд тэргүүн комиссар цол хүртсэн явдалд баяр хүргээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үйл хэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг захижээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ