Дугаарын хязгаарлалт маргааш үйлчлэхгүй

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн.

 

Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7, ирэх бямба гарагт буюу маргааш бүх нийтээр ажиллах юм. Журмын дагуу ирэх бямба гараг нь ажлын өдөр учраас  0,5 тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй. Гэвч Замын цагдаагийн албанаас эл өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг  мэдэгдсэн.

 

Иймд 0,5 тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд маргааш хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ