Галзуу нохой айлын хонь руу дайрчээ

Нийслэлийн Налайх дүүргийн иргэн О-ийн бэлчээрлэж явсан хонь руу галзуу нохой дайрч, хонь барьжээ.
Эл хэрэг энэ сарын 4-нд гарсан байна. Уг нохойг устгаж лабораторийн шинжилгээ хийхэд галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ. Улмаар Налайх дүүргийн ЗДТГ-ын онцгой комисс хуралдаж тус газар 14 хоногийн хязгаарлалт тогтоосон байна. Налайх дүүргийн 1 дүгээр хороонд тавьсан хязгаарлалтын дэглэм энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх аж.
Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор золбин нохой, муур устгах ажлыг зохион байгуулан ажиллаж буй юм байна.
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй өвчний нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм. Галзуу өвчин үүсгэгч вирус агуулдаг амьтны нэг нь нохой. Сүүлийн жилүүдэд золбин нохой элбэгшиж байгааг албаныхан мэдээлдэг.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ