Хөтөлийн цементийн үйлдвэр сул зогсолт хийжээ
Өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд нойтон цас орсны улмаас Дархан, Сэлэнгэ зэрэг аймгууд болон зарим сумдууд тог цахилгаангүй хэд хоносон.
Уг гамшгийн улмаас хамгийн их хохирол үзсэн нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон дахь цементийн үйлдвэр. Уг цемент шохойн үйлдвэр нь дотоодын цементийн хэрэгцээний 30 орчим хувийг хангадаг юм.
Гэтэл тог цахилгаан тасалдсны улмаас 45 цагийн турш сул зогсолт хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ