“Хөгжлийн банк”-ны удирдлагуудыг шалгах ажлын хэсэг байгуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар “Хөгжлийн банк”-тай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсэгт Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид багтжээ. Уг ажлын хэсгийг УЕПГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх, “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай холбоотой эрүүгийн хэргийн шалгалтын эрчимжүүлэх зорилгоор байгуулагдсан байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, “Хөгжлийн банк”-ны захирал Н.Мөнхбат нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ