Ники Минаж жирэмсэн болжээ

Америкийн уран бүтээлч, реппер гүнж гэгддэг Ники Минаж жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Реппер ийнхүү 33 насандаа ээж болох гэж байна.
Тэрбээр 2013 оноос реппер, продюссер Меек Миллтэй үерхэх болсон билээ. Хос өнгөрсөн онд сүй тавьсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн ч уг мэдээллийг хоёр тал батлаагүй юм.
Тэгвэл Милл твиттер хуудастаа найз бүсгүйгээ жирэмсэн болсон талаарх жиргээг нийтэлсэн аж. Тэрбээр “Удахгүй бид шинэ аз жаргалаа хүлээн авна. Үнэхээр гайхалтай” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ