Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа арванхоёрдугаар сарын 25-нд Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийсэн. Тэрбээр өнөөдөр эх орондоо ирэх байсан ч нислэг нь хойшилжээ.
Киргиз улсад цаг агаар муу байгаа тул Улаанбаатар руу нислэг үйлдэх байсан агаарын хөлөг нислэгээ хойшлуулжээ.
Уулчин Б.Гангаамаа ирсэн даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийх байсан ч түүний хэвлэлийн бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |