Ж.Чулуунбат залуу тамирчдыг дасгалжуулна

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 7-8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Тэмцээнд олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг оролцох юм. Мөн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д зодоглоно.
Энэ жилийн тэмцээнийг Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг, ОУХМ Хүдэрбулга, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр нар өнжиж байгаа юм. Мөн Монгол улсын начин ОУХМ Ж.Чулуунбат тэмцээнийг өнжиж, дасгалжуулагчийн албанд шилжжээ.
УАШТ-ний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав томилогдсон байна.
Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүүдийн -57, -65, -74, -97 кг, эмэгтэйчүүдийн -48, -55, -60, -69 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Барилдаан энэ өдрийн 11.30 цагт эхлэх юм.
Энэ жилийн УАШТ нд амжилттай барилдсан тамирчид үндэсний шигшээ баг болон энэ жилийн ДАШТ-ны сонгон шалгаруулалтын шигшээд өрсөлдөх эрхийг хүртэх давуу юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ