Япон, Солонгосыг муудалцуулсан ХӨШӨӨ

img

Япон улс өчигдөр Өмнөд Солонгос улсад суугаа Элчин сайдаа эргүүлэн татлаа. Энэ талаар Америкийн “CNNагентлаг болон Британийн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Японы Засгийн газар өчигдөр Өмнөд Солонгос дахь Элчин сайд Ясүмасү Нагаминэ болон Бусан хот Японы Ерөнхий консулыг эргүүлэн татсан билээ.  Токио ийнхүү Элчин сайдаа эргүүлэн татсан шалтгаанаа “Бусан хот дахь Японы Консулын газрын эсрэг талд байрлуулсан сууж буй охины дүрстэй хөшөөнөөс болсон” хэмээн албаныхан уламжлав.  

 

 

Уг хөшөөг Солонгосын Иргэний хөдөлгөөний хэсэг гишүүн өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр Японы Консулын газрын өмнө байршуулсан байна. Гэхдээ охины хөшөөг байршуулсан өдөр нь хот тохижилтын ажилчид буулгажээ. Харин Иргэний хөдөлгөөний гишүүд хотын удирдлагуудад дахин дахин хүсэлт гаргаж, өнгөрсөн сарын 30-ны өдөр хөшөөг Японы Консулын  газрын өмнө байршуулах зөвшөөрөл авч, энэ сарын эхээр хөшөөг өмнөх байранд нь буцаан байршуулсан аж. Энэхүү үйл явдлаас болж Японы Элчин сайд Ясүмасү Нагаминэ Өмнөдийн удирдлагуудад хандан “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Ганцхан хөшөө хоёр улсын дунд таагүй харилцаа үүсгэж, дипломат харилцаанд хүртэл сэв суулгах хэмжээнд  хүрлээ. Эхний ээлжинд та бүхэн энэхүү хөшөөг буулгаж, албан ёсоор биднээс уучлалт гуйх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Гэхдээ уг хүсэлтийг Сөүлийн удирдлагууд хүлээн авахаас татгалзсан байна. “Хөшөө байрнаасаа хөдлөхгүй” хэмээн албаныхан мэдээлжээ.

 

Дэлхийн II дайны үед Японы армийханы эзлэн түрэмгийллийн үед бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос охид, бүсгүйчүүдийн гэгээн дурсгалд зориулан Солонгосын иргэний хөдөлгөөний гишүүд дээрх хөшөөг урлажээ. Дайны үеэр Японы армийнхан ойролцоогоор 200 мянга гаруй солонгос, тайвань, хятад, индонез охид, бүсгүйг хүчирхийлэн, тамлан зовоож байсан юм. Энэ бүсгүйчүүдийн ихэнх нь солонгос бүсгүйчүүд байсан гэнэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн солонгос бүсгүйчүүдээс өдгөө 46 нь амьд сэрүүн байна. Тэд хөшөөний нээлтэд ирж, Японы удирдлагуудыг албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан билээ.

 

Японы армийнхан солонгос бүсгүйчүүдийг дайны үеэр хүчирхийлдэг байсан гэх асуудлаас болж хоёр улсын удирдлагууд олон жилийн өмнөөс таагүй харилцаатай байсан юм.  Япон улс өнгөрсөн 2015 он хүртэл “дайны он жилүүдэд армийнхан зүй бус авир гаргаж байгаагүй” хэмээн мэдэгдэж, хохирогч гэгдээд буй эмэгтэйчүүдээс уучлалт гуйхгүй хэмээн мэдэгдсээр байсан билээ. Гэхдээ өнгөрсөн 2015 оны тавдугаар сард уг асуудлаар хоёр улсын удирдлагууд анх удаагаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан юм.

 

Уулзалтын төгсгөлд Японы Ерөнхий сайд Шинзо Абе дайны үеэр бэлгийн мөлжлөгт өртөж байсан солонгос эмэгтэйчүүдээс уулчлалт хүсч, нөхөн төлбөр өгөхөө амласан юм. Амласан ёсоороо Японы Засгийн газар хохирогчдод нэг тэрбум иен буюу 8.6 сая ам.долларын нөхөн төлбөр олгосон билээ. Нөхөн төлбөрөөр уг асуудлыг эцэслэхээр хоёр тал тохиролцсон аж.  “Цаашид энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгох болно” хэмээн Сөүлийн талаас ийнхүү мэдэгдэж байжээ.

 

 

Японы Консулын газрын өмнө сууж буй охины хөшөөг байрлуулсан өдөр Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Иошида Суга “Энэ хөшөөг Японы Консулын газрын өмнө байрлуулсан нь хоёр улсын харилцаанд таагүй нөлөө үзүүллээ. Япон болон Өмнөд Солонгос нь мөнхийн хөршүүд. Бид энэ асуудлыг шийдвэрлэх талаар Сөүлийн талд удаа дараа хатуу шаардлага тавьсан. Харамсалтай нь дорвитой хийгдсэн зүйл байхгүй учир Токио ийм арга хэмжээ авахад хүрлээ” гэж мэдэгдэж, Элчин сайдаа татаж буйгаа илэрхийлсэн байна.

 

Уг мэдэгдлийг Сөүлийн тал “хөөрхийлөлттэй” хэмээн тодорхойлжээ. Хоёр улсын харилцаа хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.  Сүүлийн үеийн мэдээгээр Япон, Өмнөд Солонгостой хийхээр ярилцаж байсан валют солилцох асуудлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож, эдийн засгийн талаарх дээд хэмжээний уулзалтуудыг цуцалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дэлхийн хүн төрлөхтөн юу болоод байна даа хаа сайгүй дайн байлдаан цөмийн зэвсэг ийм байхад Манай улс арай өөрөөр л баймаар байна даа их хурал засгийн газар нь жижиг байшинд хэрэлдэж идэж ууснаа гайхаж толгойныхоо жижгээр өөрсдийгөө томруулж харагсад эх орныхоо газар нутгынхаа хэмжээнд ядаж харах цаг болсон шүү энэ 2 орон шиг 21 зуунд амьдарч байгаагаа мартав
2017-01-09
Mongol:
Ongorson boroonii hoinoos tsuv nomroh hereg bna uu
2017-01-08
ЗОЧИН:
МОСКВА ДАХЬ МОНГОЛЫН ЭЛЧИНГИЙН УРД ТАНАЙ ЧИНГИСИЙН ЦЭРГҮҮД 500 ЖИЛ МАНАЙ ОРОС ОХИДЫГ ХҮЧИНДДЭГ БАЙСАН ГЭЭД ХӨШӨӨ ТАВИХГҮЙ ЮМ БАЙХДАА. ОРОСЫН ШИНЭ ҮЕИЙН ТҮҮХЧИД МОНГОЛ ГЭЖ БАЙГАА Ч ҮГҮЙ ЧИНГИС ГЭЖ БҮР БАЙГААГҮЙ Л ГЭДЭГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ ДЭЭ. ИЙМ ХӨШӨӨ БАРИМТ БОЛОХ БОЛНО ДОО.
2017-01-08
Sss:
Bur haniig n tulgaad tavitsan bnshd. Ene bol huleej avah argagui l zuil bn.
2017-01-08
kkkk:
ZA yahnav dee erchudd bugd ohin bolchihleer hen chamaig hairlah yum dee er ni bol ushuuguu avch horsloo tailah hereg bn uu daa
2017-01-08
emegtei hun:
Novshiin mongolchuud iim l yum yarina ene huchirhiilliig demjeed yadgiin geed bga mongol erchuud daraa turulduu bugd ohiduud bolj turuurei gej eruue
2017-01-08
no:
mongol tembuu gej btend yum uu?
2017-01-08
Kkk:
Orosuud tanai chingis haanii tsereguud manai ohiduudiig olon jil huchindsen geed unval bid yanaa kkk.irgenii hudulguun ni ulsdaa gai bolj bndaa
2017-01-08
Зочин:
Хүн төрөлхтний солио гэж дэндүү юм даа Хүүхэн хүчиндэхгүй дайн байдаггүй юм Удахгүй дайнд хүн аллаа гэж буруутгах нь л дээ
2017-01-08
Зочин:
xaxa mongolchuudiig ingej huchirhiilsen bol bugd tembuureh baisan . harin orosuudiin buyanaar tembuug alga bolgoson ch suuliin 10 jiliin dotor mongol tembuu sergen mandaj ehlesen dee ergeed 19-r zuun ruugaa marsh maanag mongoluud xaxa
2017-01-07
unshigch:
2 uls zasgiin gazarin hemjeend heleltseer hiigeed nuhun tulbur ene ter gej ugsun l yum bn, setgel sanaani hohirolig nuhun tulbur orlohgui ch tegeed ter hagas zuun jil bolood ungursun yumig odoo yahii, odoo tegeed ya geed baigaan,..ene tuhai heleltseegui bish heleltsej...koreachuud yu huseed yalgah geed baigaan,..ter huchirhiilj baisan armiinhniig bosgoj ireed yal ugch chadah bish,...utgagui yum...
2017-01-07
Зочин:
ямарваа ард түмний онцлого байдаг байх. оросууд хэрвээ хариугаа авах байсан бол нэг ч герман хүнийш амьд үлдээхгүй хүйс тэмтрэх байсан биз. гэхдээ л тэгээгүй битгий хэл хамгаалалтдаа авч байсан нь гайхалтай. харин монголчууд бол өсийг үндэстэн нь мөхөх хүртэл арга хэмжээ авч байсаан. татаарыг монголчууд тэрэгний дугуйтай тэнцүүлж , дайн байлдааны халх болгож урдаа тууж хүйс тэмтэрсэн нь үнэн. хэсэгхэн татаар европод нүүдэллэж очоод л амь хэлтэрсэн.
2017-01-07
Зочин:
Тэнэг Солонгосчууд солиорч байх шив дээ. Хоёр улсын сайд ярилцаад асуудлыг цэглэсэн гээ биз дээ. Орос ч бас ийм асуудал Германд таьж болно. Дайн бол дайн.
2017-01-07
Japan sonotugee:
Setgel sanaanii hohirliig ymar ch nohon tolbor arilgachihdag yum bish.
2017-01-07
zochin:
tom ediin zasagtai uls guren hoorondoo muudahad hen negen teneg hoorond n tenegee gaihuulah n demii bizdee.hen chamaig solongost ochij ajilla gesen ym be.esvel chi zugeer l hutgagch.
2017-01-07
gomo:
ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
2017-01-07
Bolor:
OMHII SOLONGOSUUD UGIINHOGIINBSH DEE
2017-01-07