“Мөсний мастер”- ууд өрсөлдлөө

img

 

 

Мөсөн дээр салхи татуулан хурдлахын сайхныг хамгийн сайн мэдрэх хүмүүс бол тэшүүрийн спортынхон. Өвлийн спорт хөгжсөн улс орнуудаас бэлтгэл сургуулилт хийх олон нөхцлөөр дутуу ч гэлээ тив дэлхийд хүрэх амжилтын түүчээнд яваа Монголын тэшүүрчид бараг 60 жилийн түүхээ бичиж буй юм байна.

 

 

Монголын тэшүүрийн холбооны удирдлагаас санаачлан ахмад тамирчид, матеруудынхаа дунд  зохион явуулдаг “Мастеруудын гүйлтийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2017”  Хандгайтад амжилттай явагдлаа.

Энэ тэмцээнд тэшүүрийн спортод сэтгэл зүтгэлээ өгсөн үе үеийн ахмадууд, дунд үеийн мастер тамирчид оролцсон.  Насны хувьдч их содон ба 35-86 насны тамирчид байсан нь тэшүүрийн спортын нэг бахархал, онцлогийг харууллаа гэж ахмад тамирчид онцлон хэлсэн. Тэмцээнд ахмад тамрчид, дасгалжуулагч багш Д.Дашдаваа, У.Очирбат, Ж.Долгорсүрэн, ОУХМ Р.Хүрэлбаатар, Н. Ганболд, Б.Сансарбилэг нарын тамирчид уригдан ирж оролцсоноор тэшүүрчдийн энэ өвлийн анхны том цугларалт, том тэмцэнүүдийн  салхи хагалсан арга хэмжээ гэж оролцогчид дүгнэлээ.

 

 

Тэмцээн нас насны ангиллаар явагдаж аваргуудаа тодруулсан бөгөөд, Хотынхоо хонхорт шигдэлгүй эрүүл агаарт гарч тэшүүр хөлөглөн мөсөн зам дээр “нисэж” ,өвлийн спортын сайхныг мэдрэхийг нийт нийслэлчүүд, залуустаа тэмцээнд оролцогчид уриаллаа.

  

 

 

  

 

 

 

 

 

Д.Баяр

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ