Г.Мандахнаран УАШТ-нд зургаа дахь удаагаа түрүүллээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 7-8-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 270 гаруй тамирчин өрсөлдөв.

 

Эрэгтэйчүүдийн 70кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран түрүүллээ. Тэрбээр ийнхүү УАШТ-нд зургаа дахь удаагаа түрүүлэв. Түүний хувьд 2015 онд жин өгсч кг-д жинд анх удаа түрүүлсэн бол энэ онд дахин аваргын алтан медалийг зүүлээ.

 

Тэрбээр шигшээ барилдаанд Д.Хатанбаатарыг 12:0-ээр ялсан юм.

 

МУГТ Г.Мандахнаран 65 кг жинд дахин барилдахгүй. Цаашид жин өгсөж барилдана гэдгээ хэлсэн юм.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ