Иракийн цэрэг халдлага үйлджээ

img

 

АНУ-ын Флорида мужийн “Fort Lauderdale” олон улсын нисэх буудалд өнгөрсөн баасан гаригт халдлага болсон билээ. Халдлагын улмаас таван хүн амиа алдаж, найман хүн шархтсан юм.

 

Уг халдлагыг Иракийн иргэн Эстебан Сантьяго үйлдсэн билээ. Түүнийг цагдаагийнхан баривчилсан аж. Гэмт этгээд Иракт 10 сар цэргийн алба хаасан гэнэ.

 

 

Тэрбээр нисэх буудал дотор нэвтэрснийхээ дараа халааснаасаа гар буу гаргаж ирж, гал нээжээ. Тэгвэл орон нутгийн цагдаагийнхан гэмт этгээдийг хэрхэн халдлага үйлдэж буй гэрчлэх хяналтын камерийн бичлэгийг нийтэд ил болгосон байна.

 

Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Уг үйл явдлын улмаас нисэхийн үйл ажиллагааг түр зогсоож, орон нутгийн 13 нислэгийг цуцалжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

t1 niitlegchid:
Santygo nertei arab bas bna aan harvas ner nuur tsarain latinos bnashdee ta haduuraad bna
2017-01-09