Израйль: Исламын улсын дайчин халдлага үйлджээ

Израйлийн нийслэл Иерусалим хотноо өнгөрсөн амралтын өдөр террорист халдлага гарсан юм.
Халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 17 хүн шархтсан билээ. Уг халдлагыг Палестины иргэн үйлдсэн гэнэ. Гэмт этгээд ачааны машинаар иргэдийг дайрчээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гэмт этгээдийг буудаж устгасан юм.
Тэгвэл халдлага үйлдсэн эр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон талаар Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдлээ. Халдага үйлдсэн эрийг Фади аль-Канабир гэдэг бөгөөд өмнө нь шоронд ял эдэлж байжээ. Шалгалтаар цагдаагийнхан халааснаас нь жолооны үнэмлэхийг нь олсон гэнэ.
Одоогоор исламын улс бүлэглэл Иерусалим хотын халдлагыг захиалсан гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ