Алтан бөмбөрцөг: “La La Land” кино рекорд тогтоолоо

img

 

Кино урлагийн дээд шагнал гардуулах 74 дэх удаагийн Алтан бөмбөрцөг ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулж байна.

 

Тэгвэл энэ үдэш “La La Land” кино болон тус бүтээлд хамтран ажилласан уран бүтээлчид тодоос тод гэрэлтэв. Учир нь тус бүтээл нэр дэвшсэн бүх төрөлдөө ялалт байгуулж, рекорд тогтоожээ.

 

“La La Land” кино “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг дуу”, “Шилдэг инээдмийн кино”, “Шилдэг дэлгэцийн бүтээл, “Хамгийн өндөр үнэлгээ авсан” уран бүтээлээр шалгарчээ.

 

Гол дүрийн жүжигчид

 

Уг бүтээлийн гол дүрийг холливуудын нэрт жүжигчин Райн Гослинг, Эмма Стоне нар бүтээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ