Бага насны хүүхдүүд осолд өртсөөр байна
2017-01-09

Өнгөрсөн амралтын өдрөөр зам тээврийн ослын улмаас  17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Осолд өртсөн иргэдийн зургаа нь бага насны хүүхэд юм.

 

СХД-ийн нутаг Толгойтын зам, Нарангийн гол 42 дугаар сургуулийн баруун замд “Эрдэм транс” ХХК-ны H.Aerocity маркийн авто машины жолооч Б нь замын хажуу руу орж зорчигч 55 настай эмэгтэй Н, 14 настай эмэгтэй А нарын 2 хүн гэмтсэн байна.

 

Мөн СХД-ийн нутаг Баян хошууны зам, Хилчин хотхоны зүүн урд уулзварт T.Aliion маркийн авто машины жолооч Б нь T.Prius маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 03 настай эрэгтэй Г, 12 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтжээ.

 

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ зам тээврийн ослоос хамгаалах шаардлагатайг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин