Оюутан, сурагчдын амралтыг сунгах санал гаргалаа

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрчээ. Тиймээс Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод томуу, томуу төст өвчний талаар авах арга зарим арга хэмжээний тухай албан бичгийг хүргүүлсэн байна.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг шаардлагатай хязгаарлалтын арга хэмжээг авах, цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиудын хичээл, амралтыг зохицуулах, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газрын ажиллах цагийг богиносгох зэрэг арга хэмжээг яаралтай авахыг зөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ