Э.Төрмандах бяцхан дуучинтай хамтрав
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандахын “Аархал” дууг дуулсан жаал хүүгийн бичлэг цахим сүлжээнд олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл СТА, дуучин Э.Төрмандах таван настай А.Өсөх-Ирээдүй хүүтэй хамтран уран бүтээл туурвихаар болж, Увс аймгийн Тэс сумаас хүүг Улаанбаатар хотод урьж авчирсан байна.
Дуучин Э.Төрмандах хоёрдугаар сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглолтоо хийхээр тов зарлалаа. Уг тоглолтод бяцхан дуучин А.Өсөх-Ирээдүй оролцож, ая дуугаа өргөх юм байна. Уг тоглолтод зориулан СТА, дуучин Э.Төрмандах, А.Өсөх-Ирээдүй нар хамтран уран бүтээл туурвихаар “Эгшиг”студи дээр хоолойны бичлэг хийж буй аж. Энэ үеэр тэд “Аархал” дууг хамтран дуулж олон нийтэд сонирхуулав.
Сонирхуулахад А.Өсөх-Ирээдүй хүү, өөрийн эгч, ах хоёртой хамтран “Удам залгасан аялгуу” тоглолтоо өнгөрсөн сарын 9-нд Увс аймгийн “Ойрад” театрт хийсэн. Түүний тоглолтыг нутгийн иргэд олноор үзэж, дахин нэг өдөр тоглосон гэнэ. Мөн Увс аймгийн Тэс сумандаа хоёр өдөр тоглолтоо хийсэн аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ