Спортын бас нэг ”зодоон”

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга болон тамирчид өчигдөр хэвлэлийн хурал хийж, сагсан бөмбөгийн лигийн тэмцээнээ хийхэд нь БТСГ-аас дарамт шахалт үзүүлж, заал олгохгүй байгаа талаар мэдээлэл хийсэн.
МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга: "Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн уралдаан хийх заалгүй болчихоод байж байна. Спортын төв ордонд лигийн тэмцээн явуулахгүй гэсэн учраа аргаа бараад аймгуудын лиг эхлүүлсэн. Гэтэл одоо дахиад заалгүй болж хөдөө орон нутагт нь очиж хийхээр боллоо. Би гудамжны сагснаас өнөөдрийн төвшинд хүрсэн учраас гарц бол бидэнд олдоно. 2017 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт, 2018 онд Индонезийн Азийн наадамд сагсчид оролцохгүй байх вий гэж эмээж байна" гэсэн мэдээллийг өгсөн.
Харин энэ мэдээллийг БТСГ-аас ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэв. Энэ талаар БТСГ-аас албан ёсны хариу тайлбар өгөхөөр өнөөдөр 12.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ